Facebook-ээр сэтгэгдэл үлдээх

this is vampire's blog: 2011

Tuesday, December 13, 2011

Сүлжээ түүний ангилал



Комдьютерйин сүлжээ гэдэг бол хэсэг бүлэг компьютеруудын хоорондын холболт юм. Сүлжээг бүтэц болон ажиллах зарчмын хувьд сүлжээний давхаргуудад хуваарилан дөрвөн шатлалтай Internet Protocol Suite (IPS) загварт оруулдаг. Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь:
-  Хувийн сүлжээ (PAN)
-  Дотоод сүлжээ (LAN)
-  Цогцолборын сүлжээ (CAN)
-  Хотын сүлжээ (MAN)
-  Өргөн бүсийн сүлжээ (WAN)

Компьютерийн сүлжээний хамгийн түгээмэл төрлүүдийг хэмжээний дарааллаар нь жагсаав.

- Personal Area Network- Хувийн сүлжээ (PAN) хувийн сүлжээ гэдэг нь нэг хүний хэд хэдэн тоног төхөөрөмжийн хоорондох харилцаа холбоог хэлнэ. Хувийн сүлжээнд нэгэн компьютерт холбосон принтер, сканнер, утас болон зөөврийн хэрэгслүүд орж болох бөгөөд эдгээрийг холбосон USB, IrDa болон Bluetooth технологиуд нь хувийн сүлжээний жишээ юм.

- Local Area Network- Дотоод сүлжээ (LAN). Энэ нь орон гэр, албан тасалгаа, нэгэн барилга, байшин зэрэг багахан хэмжээний газрыг хамарсан сүлжээ юм. Ихэнх дотоод сүлжээнүүд одоогоор Ethernet технологид суурилсан байгаа. Сервер ажиллуулан түүнд холбогдсон ажиллагсдын компьютер, хэвлэгч төхөөрөмжүүд нь дотоод сүлжээний жишээ юм.

Campus Area Network – Цогцолборын сүлжээ (CAN) Хоёр болон түүнээс олон сүлжээг холбосон боловч ойрхон газарт хязгаарлагдсан оюутны хотхон, үйлдвэрийн сүлжээг хамруулна. Хотын сүлжээтэй төстэй боловч хэмжээ, хамрах газрын хувьд жижиг байдаг.

Metropolitan Area Network – Хотын сүлжээ (MAN) Энэ нь олон дотоод сүлжээ, цогцолборын сүлжээг холбосон өргөн сүлжээ бөгөөд тухайн хот суурин, төвлөрсөн газраас хэтэрдэггүй. Энэхүү сүлжээг байгуулахад маш олон төрлийн сүлжээний төхөөрөмжүүд хэрэглэгдэх бөгөөд мэдээлэл зарим тохиолдолд маш олон төрлийн сүлжээний төхөөрөмжүүд хэрэглэгдэх бөгөөд мэдээлэл зарим тохиолдолд олон өөр төрлийн сүлжээгээр дамжин хэрэглэгчид хүрч болно.

Wide Area Network- өргөн бүсийн сүлжээ (WAN). Өргөн бүсийн сүлжээ нь харьцангуй том газар нутгийг хмрах бөгөөд  хот улсуудын хооронд дамжин тухайн улсуудын томоохон технологийн компаниудаар дамжин хэрэгждэг.  Эдгээр сүлэжээнүүд нь сүлжээний загварчлалын доод түвшинд буюу ихэвчлэн  сүлжээний олборлолт, бодит холболтын түвшингийн үүргийг гүйцэтгэн алсад байрласан дотоод сүлжээнүүдийн хооронд мэдээллийг аюулгүйгээр солилцуулахад чухал үүрэгтэй.

Internetwork – Сүлжээ хоорондын сүлжээ. Хоёр болон түүнээс дээш сүлжээ эсвэл сүлжээний хэсгүүдийг нэгтгэн сүлжээний 3 дахь түвшин буюу сүлжээниы түвшинд ажилладаг.

Сүлжээнүүд улам стандарт болон нэвтэрч байгаа өнөө үед эдгээр сүлжээнүүдийн ялгаа нь эцсийн хэрэглэгчдээс илүүтэй сүлжээний админуудад чухал юм. Сүлжээний админууд нь чанартай үйлчилгээ – Quality of Service (QoS) – хүргэхийн тулд сүлжээг хамрах хүрээ, хэсгүүдийн хоорондох зай, зайнаас шалтгаалсан саатал зэрэгт тохируулан зохион байгуулан удирдах хэрэгтэй болдог. Сүлжээнүүдийн гол ялгаа нь хамрах хүрээ буюу хэмжээ юм. Удирдлагын хүрээний сүлжээ (Controller Area Network) гэдэг нь нягт уялдаатай, жижиг хүрээг хамрах бөгөөд бүрэн автоматжуулсан үйлдвэр эсвэл нэг машины удирдлагын самбар гэх мэт хоорондоо уялдаатай ажилладаг ойр байрласан төхөөрөмжүүдийг хамардаг.

Холболтын арга замаар нь:
-  Optical fiber – Шилэн кабель
-  Ethernet – Сүлжээний холболт
-  Wireless LAN – Утасгүй сүлжээ
-  Home PNA – Энгийн телефон холболт
-  Power line communication – Цахилгааны шугамын холболт 

Сүлжээг хэн удирдаж, хэн хэрэглэж байгаагаас шалтгаалан 3 үндсэн төрөлд хуваана.
-  Интранет
-  Экстранет
-  Интернэт

Интранет, экстранет нь интернэтд холбогдсон эсэхээс үл хамааран ажиллах боломжтой. Холбогдсон нөхцөлд гаднаас хандалт хийхэд нэвтрэх нууц үг болон бусад хамгаалалтын арга хэрэгсэлтэй байдаг. Интернэт нь интранет, экстранетийн хэсэг биш бөгөөд экстранетд хандахад дамжуулагч болж болно.

Интранет гэж юу вэ?
Intranet зөвхөн нэг байгууллагын хүрээнд байгуулагдсан компьютерийн TCP\IP протркол дээр үндэслэгдсэн дотоод сүлжээ юм.  Гаднаас нь харахад интернэттэй адилхан, гагцхүү мэдээллээр хангаж буй хүмүүсийн тоогоороо ялгаатай. Интернэт рүү дэлхийн сая сая хүн ханддаг бол Интранетэд зөвхөн тухайн байгууллагын сүлжээний хүмүүс хандана.
Анхны дотоод сүлжээ 70-аад оны эхээр компьютерийн vйлдвэрлэлд том ахиц гарсан нь их интеграл схем гарч ирсэн явдал байлаа. Тэдгээрийн харьцангуй бага vнэ, өргөн функцууд нь мини-компьютерvvдийг бvтээхэд тvлхэц болсон. Ингээд ганц супер-компьютер авснаас олон мини-компьютер авч ашиглах нь илvv хурдтай бөгөөд хямд болсон байна.

Ингэснээр байгууллагын дэд хэсгvvд компьютертой болох боломж бvрдсэн боловч уг компьютер нь хэсгийнхээ хvрээнд бие даасан байдалтайгаар ажиллаж байсан.

Хэрэглэгчдийн хэрэгцээ өссөөр удалгvй ойр байгаа компьютерvvдтэй өгөгдөл солилцох шаардлага гарах болсон ба vvн дээр vндэслэн анхны дотоод сvлжээ vvсчээ.

Дотоод сүлжээний дэлгэрсэн технологууд нь:
• Ethernet
• Token ring
• FDDI (Fiber Distributed Digital Interface)

Компьютерүүдийг холбогч ашиглан дотоод сүлжээнд холбох:
·         Компьютерүүдаа кабелиар холбогчтой холбоно.
·         Компьютер тус бүрд сүлжээний тохиргоо хийж өгнө.
·         Сүлжээгээр файл хуулж үзнэ.
Холбогч нь

·         Гадаад байдлаараа hub – тай ижил
·         Олон порттой гүүр
·         Порт бүр дээрээ bridge – ийн үүргийг хийдэг.
·         МАС хаяг ба портын хүснэгт
·         МАС хаягийг ашиглан пакетуудыг шилжүүлнэ.
·         Сүлжээний хурдыг нэмэгдүүлнэ
·         Сүлжээг логик хэсгүүдэд хуваана
·         Зөвхөн битүүд дээр ажилладаг 2-р төвшиний төхөөрөмж юм.
Оролтоор орж ирсэн дохионуудыг гаралтын портуудаар хуулан гаргана. Гаралтын олон порттойг repeater гэж болно.

Холбогчийн passive нь зүгээр л ирсэн дохиог бусад портоороо гаргана.
Холбогчийн active нь тогонд залгагдсан тул дохионы хүчийг нэмнэ.

Холбогчийн (switch, switching hub) кадр боловсруулах зарчим нь гvvрийнхтэй адил байдаг. Гvvрнээс ялгагдах гол онцлог нь холбогчийн порт бvр тусгай процессортой байх ба тэдгээр нь бие биенээсээ хамааралгvйгээр гvvрийн гvйцэтгэх vvргийг биелvvлдэг. Vvнээсээ болоод холбогчийн хурд нь ганц процессортой гvvрийг бодвол харьцангуй их байдаг. Холбогчийг кадр параллелаар боловсруулдаг шинэ vеийн гvvр гэж нэрлэж болно.

Гvvр болон холбогчийн сvлжээний холболтын байрлалд тависан хязгаарлалттай холбогдон холбооны шинэ тeхeeрeмж гарч ирсэн ба энэ нь чиглvvлэгч (router) юм.

Бvрэн холболттой байрлал ашиглах vед компьютерууд хувийн холболтын шугам бvрт зориулсан порттой байна. «Од» байрлалын vед компьютерууд ганц порттой байж болох ба тeвд байрлах холбогчид (switch) залгагдана. Глобал сvлжээнд холбогчийг анхнаасаа ашиглаж байсан бол дотоод сvлжээнд 90-ээд оны эхэн vеэс хэрэглэж эхэлжээ. Холбогч ашигласнаар сvлжээний vнэ eсдeг учраас одоохондоо eргeн хэрэглээнд ороогvй боловч vнэ нь буурч удахгvй дундын шугамуудыг хэрэглээнээс тvрж гаргах боломжтой. Энд холболтын хувийн шугамууд нь эцсийн зангилаа ба холбогчийн хооронд байрлах ба холбогч хоорондын шугам нь тeрeл бvрийн эцсийн зангилаануудын мэдэгдлийг дамжуулах тул дундын шугам байна.

Компьютерууд тухайн агшинд аль компьютер нь дундын шугамыг ашиглаж болох тухай тохиролцохдоо eгeгдeл дамжуулахаасаа илvv хугацааг зарцуулах болно. Харин энэ асуудал нь хоёр холбогчийн хувьд eeрeeр шийдэгддэг. Энэ тохиолдолд зeвхeн хоёр холбогч шугамыг хуваан ашиглах тул зохион байгуулахад хялбар байдаг.

Одон топологийн бүх төхөөрөмжүүд нь кабелийн сегментүүдийн тусламжтайгаар холболтын төхөөрөмжид холбогддог. Дурын хоёр төхөөрөмжийн хоорондох өгөгдөлийн дамжуулалт холболтын төхөөрөмж (switching)-ээр дамжуулагддаг.

Интранетийн үнэ цэнэ
1. Ажлын үр бүтээмжид: Интранет нь хэрэглэгчидэд өөрийн үүрэг хариуцлагатай нь холбоотой материалуудыг хэрэглэх болон мэдээллийг маш түргэн шуурхай олж авахад тусална.
2. Цаг хугацаа: интранетээр байгууллага нь ажилчиддаа хангалттай хэмжээгээр хэрэгцээтэй мэдээллээр хангаж чадах бөгөөд үүнийг ажилчид нь хүссэн үедээ хүссэн цагтаа хэрэгцээт мэдээллийг авах боломжтой. Энэ нь имэйлээр харьцсанаас илүү хэд дахин хурдан байдаг.
3. Харилцаа холбоо: интранет нь байгууллагын хэвтээ болон босоо харилцаа холбоонд хүчтэй хэрэгсэл болж өгдөг.
4. Бизнесийн үйл ажиллагаа болон менежмент: Интранет нь бүхэл бүтэн системд шийдвэр гаргахад болон бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд туслалцаа үзүүлдэг.
5. Зардлын үр ашигтай байдал: Хэрэглэгчид өгөгдөл болон мэдээллийг вэбброузерийн тусламжтай харах нь хэрэгцээтэй бичиг баримтуудыг цуглуулж, ирж олсноос илүү бага зардалтай мөн ажлыг ньл хөнгөвчилж өгнө.
6. Хэрэглэгч бүр интранетээс ижил мэдээлэл харах болно.
7. Хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.
8. Хурдан шуурхай шинэчлэх боломжтой.
Экстранет гэж юу вэ?
Экстранет нь тодорхой хэрэглэгчидтэй хаагдмал сүлжээ бөгөөд байгууллагын сүлжээний зарим хэсэгт өөрийн харилцагчдыг холбосон тохиолдолд үүсдэг. Үүний жишээ нь цахим татварын вэбсайт, банкны дансаа шалгах хэсэг гэх мэт юм. Экстранет нь компанийн интранет сүлжээ шиг хэдий ч гадаад зах зээл дээрх хэрэглэгч рүү чиглэсэнээрээ ялгаатай хувийн сүлжээ юм. Экстранет нь хамгаалалтыг шаардаж байдаг.

Экстранетийн үнэ цэнэ
1. Электрон өгөгдөл солилцоог ашиглан маш том хэмжээний мэдээллийг солилцох боломжтой.
2. Компаниудыг хамтын ажиллагааг дэмжиж нэгтгэж өгдөг
3. Бусад компанийн сургалтын программыг ашиглаж нэгтгэн хөгжүүлэх боломжтой.
4. Шинэ хэрэгцээт мэдээллүүдийг солилцох боломжтой.
5. Ганцхан зах зээл дээрх бөөний худалдаачид эсвэл харилцагчдаа өөрийн каталогаа үзүүлэх боломжтой.
Дүгнэлт
Интранет болон экстранет гэж юу вэ? түүний үнэ цэнийн талаар өгүүллээ. Дүгнэвэл интранет экстранет нь байгууллагад давуу боломжуудыг олгож байгаа нь харагдаж байна. Байгууллагын зардлыг хэмнэж ажилчид харилцагчидтайгаа нээлттэй мэдээлэл солилцох боломж олгож үйл ажиллагаагы нь дэмжиж өгч байна. Ийнхүү энэ 2 сүлжээг маш олон компани ашиглаж байна. Суурилуулахад хэдий үнэтэй ч цаашдын үр ашиг нь энэхүү зардлыг хэд дахин нугалж олно. Дэлхийн зах зээл дээр ажиллаж буй ихэнх томоохон компаниуд эдгээр сүлжээгээр үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм.
Мэдээж энэ 2 сүлжээнд сул тал байгаа ч олж авах цаашдын үр шим нь нөхөж байна. Хэрвээ зөв ашиглаж үл чадвал байгууллагат хохирол учрах нь ойлгомжтой. Тиймээс байгууллага мэдээллийн системээ зөв зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй.

Компьютерын сүлжээний үр ашиг
Компъютеруудыг хооронд нь холбосны үр ашиг: компьютеруудын дунд принтер хувааж хэрэглэх, нэг интернэт холболтын эрхийг хувааж хэрэглэх, хоорондоо файл, мэдээлэлийг хялбарханаар солилцох, хоорондоо тоглоом тоглох, хоорондоо алслагдсан компьютеруудыг холбосон бол хэрэглэгчид сүлжээгээ ашиглан хоорондоо чатлах, видео хурал хийх гэх мэтээр харилцааны хэрэгсэл болгон ашиглаж болно.

Эндээс харахад компьютеруудыг өөр хооронд нь холбож сүлжээ үүсгэхийн гол зорилго нь хэрэглэгчидэд тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээлэлийн эх үүсвэрийг дундаа хувааж ашиглах, хоорондоо холбоо харилцаа тогтоох өргөн боломжыг олгох явдал ажээ. Компьютерын сүлжээний түүх нь мэдээж, компьютер үүсэж хөгжиж эхэлсэн 1950-60-аад оны үеээс эхлэнэ.

1950-аад онд цоолсон картнуудыг ашиглан мэдээлэл боловсруулдаг "эртний" компьютерууд ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ үед дэлхий дээрхи нийт компьютерын тоо нь хэдхэн арваар тоологдох тун цөөхөн байжээ. Иймд эдгээрийг хооронд нь холбох "гайхамшигт" санаа хэний ч толгойд ордоггүй байсан биз. 1960-аад онд компьютеруудыг mainframe гэж нэрлэгдэх гол толгой компьютерт холбож сүлжээ үүсгэх технологи гарч ирсэн.

1970-аад онд компьютерын хэмжээ нь эрс жижгэрч, мөн томоохон байгууллага, пүүс корпораци, их дээд сургуулиуд өөрсдийн сервер (толгой) компьютер дээрээ database (өгөгдлийн сан) үүсгэж, уг сүлжээнд байгаа бусад (client) компьютерууд нь энэ database-д хандаж мэдээлэл авч болдог шинэ технологи дэлгэрсэн. Тэгвэл 1980-аад онд микро компьютер буюу хувь хүн жижиг бизнесүүдэд зориулагдсан авсаархан бөгөөд хямдхан компьютерууд гарч ирж, эхэндээ сүлжээнд холбогдолгүй ашиглагддаг байснаа удалгүй хооронд нь юмуу майнфрэймд холбож сүлжээ үүсгэж эхэлсэн. Микро компьютерууд дэлхий даяар маш их хурдацтай тархсан тул, 1990-ээд онд эдгээрийг түшиглэсэн client – server бүтэцтэй сүлжээ ихэд дэлгэрсэн ажээ.

Хайртай хүнээсээ авах хамгийн гоё бэлэг юу вэ?

Миний хувьд хайртай хүнээсээ авч болох хамгийн гоё бэлэг бол миний хайртай хүн өөрөө юм. Харин таний хувьд юу вэ?

Sunday, December 11, 2011

Андройд үйлдлийн систем гэж юу вэ?

Андройд үйлдлийн систем гэж юу вэ?

Уншигч та бүхэнд Андройд болон түүнийг хөгжүүлэгч нарын тухай товчхон мэдээлэл өгөхийг зорилоо.
Андройд гэж юу вэ?
Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг.
Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг олгосон.
Андройдын түүхийн талаар товч дэлгэрүүлье.
2005 оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк компаний үйл ажиллагааг илүү сэргээж, эрчимжүүлсэн.
Тухайн үедээ Андройд Инк нь хөдөлгөөнт утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан боловч олонд танигдаагүй байсан бөгөөд энэ үед нь Google энэ зах зээл рүү орохоор төлөвлөж, орсон байна.
Google нь Линукс дээр суурилсан уян хатан, цаашид өөрчлөлт хийж хөгжүүлэх боломжтой хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформийг хөгжүүлэхээр Рубинээр ахлуулсан /Андройдын үүсгэн байгуулагчдын нэг тухайн үедээ Google-д шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхүү Google нь 2006 оны 12 дугаар сард гар утасны зах зээл рүү түрэн орсон байна.
1.1 Open Handset Alliance /OHA/

Open Handset Alliance нь бизнесийн салбарын Google, HTC, Motorola, Qualcomm, Samsung, LG, T-Mobile, Nvidia зэрэг 50 гаруй фирмийг багтаасан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжүүдийн нээлттэй стандартуудыг хөгжүүлэх зорилготой 2007 оны 11 дүгээр сарын 5-нд байгуулагдсан.
OHA нь Линукст суурилсан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформ болох анхны бүтээлээ гаргаж нийтэд зарласан.
2008 оны 12 дугаар сарын 9-нд Андройдын төсөлд 14 байгууллага гишүүнээр нэгдсэн. Үүнд: ARM Holding PLC, Atheros Communication, Asustek Computer Inc, Garmin Ltd, Softbank, Sony Ericsson, Toshiba Corp, Vodafone Group
1.2 Лиценз
2008 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн Андройд нь нээлттэй чөлөөт эхийг хөгжүүлэх боломжтой болсон. Google нь Apache license-тэй суурь кодыг эхлүүлэв.

1.3 Андройдын сайжирсан хувилбарууд
Андройд нь анхны эхийг гаргаснаасаа хойш хэд хэдэн сайжруулсан хувилбаруудыг гаргасан. Энэхүү сайжруулсан хувилбарууд нь үйлдлийн системийн алдаануудыг /bug/ засч, шинэ боломжуудыг нэмсэн.

Cupcake
2009 оны 4 дүгээр сарын 30-нд Андройд нь Cupcake 1.5 албан ёсны хубилбараа гаргасан. Энэхүү хувилбар нь дараахь давуу талуудтай:
- Видео бичлэг хийх болон харах боломжтой
- Утаснаасаа шууд YouTube-д видеогоо хуулах боломжтой. Мөн Picasa-д зургаа хуулах боломжтой.
- A2DP Bluetooth-г дэмжинэ.
- Тодорхой хэмжээний зайд Bluetooth-ээр автоматаар холбогдох боломжтой.
- Дэлгэц хоорондын анимаци
- Вэб хуудсууд хооронд copy болон paste хийх боломжтой
Donut
Donut SDK 1.6 хувилбар нь 2009 оны 9 дүгээр сарын 15-нд хэрэглээнд гарсан бөгөөд дараахь давуу талуудтай.
- Андройдын зах зээлийг өргөтгөсөн
- Камер, камкордер, галлирей интерфэйс зэргийг нэгтгэсэн.
- Галлерей нь хэрэглэгч өөрөө фотогоо сонгох болон устгах боломжоор хангагдсан.
- Дуу танигч хайлтын системтэй
- Bookmark хайлтын системтэй
- CDMA/EVDO, VPN, текстээс авиа болгох процесс зэргийг дэмжигч технологитой.
- Мөн хайлтын хурд сайжирсан.
-
Eclair
2009 оны 10 дугаар сарын 26-нд Eclair SDK 2.0 хувилбар гарсан бөгөөд дараахь өөрчлөлтүүд хийгдсэн.
- Техник хангамжийн хурд сайжирсан
- Дэлгэцийн хэмжээ болон нягтшил сайжирсан
- Хэрэглэгчийн интерфэйс сайжирсан
- Хэрэглэгчийн шинэ браузертай болсон бөгөөд HTML5-ыг дэмждэг болсон
- Шинэ контакт жагсаалтуудтай болсон
- Хар цагааны харьцаа сайжирсан
- Google Maps сайжирсан
- Microsoft exchange-ийг дэмжих болсон
- Дижитал zoom-тэй болсон
- Виртуаль keyboard
- Bluetooth 2.1-тэй болсон
Андройдын одоогийн үзүүлэлтүүд:
- VGA, OpenGL ES 1.0-д тулгуурласан 2D болон 3D график library-тай
- Өгөгдөл хадгалах SQLite програм хангамжтай
- GSM/EDGE, CDMA, EV-DO, UMTS, Bluetooth, Wi-Fi технологиудыг дэмжинэ, холбогдоно.
- SMS болон MMS мессеж бичих боломжтой.
- Вэб браузертай
- Java дээр бичсэн кодыг ажиллуулах боломжтой.
- Дараахь аудио, видео медиа форматуудыг дэмжинэ. /H.263, H.264 (in 3GP or MP4 container), MPEG-4 SP, AMR, AMR-WB (in 3GP container), AAC, HE-AAC (in MP4 or 3GP container), MP3, MIDI, OGG Vorbis, WAV, JPEG, PNG, GIF, BMP /
- Хуруу мэдрэгч, камер, GPS-ийн төхөөрөмж, магнетометр зэрэг нэмэлт төхөөрөмжүүд холбох боломжтой
- 2009 оны 2 дугаар сараас Америкт Андройдын зах зээл илүү өргөжиж байгаа бөгөөд компьютер ашиглахгүйгээр хэрэгцээгээ хангах утсан дээр суурилсан хэрэглээний программуудыг ихээр татаж авах болсон байна. 2009 оны 12 дугаар сар гэхэд 20 000 гаруй Андройд хэрэглээний программуудыг татаж авчээ.
Техник хангамжийн хөгжүүлэлт
Андройд үйлдлийн системтэй анхны утас 2008 оны 10 дугаар сарын 22-нд нийтэд гарсан бөгөөд HTC Dream нэртэй байв.
2009 оны төгсгөл гэхэд Google-ийн Андройдийн загвар бүхий 18 утас хэрэглэгчдийн гар дээр очжээ.
Програм хангамж хөгжүүлэлт /SDK/
Анхны програм Snake game байлаа. Харин одоо Google нь Андройдерийн зах зээлд дараахь хэрэглээний программуудыг санал болгоод байна. Үүнд:
- Google Voice
- Спорт сонирхогчдод зориулсан Scoreboard
- Од харах SkyMap
- Санхүүгийн үйлчилгээнд зориулсан Finance програм
- Газрын зураг засах үйлчилгээнд зориулсан Maps editor програм
- Андройд календарь
- Мөн Google Maps болон Gmail-ийг нэгтгэсэн юм.

Андройд хөгжүүлэгч нарт
Андройдын хөгжүүлэгч нарт зориулж Google-ээс Андройдийн шинэ хэрэглээний програм зохиох уралдаан зарладаг бөгөөд энэхүү уралдааны шагналын фонд нь 10000 америк доллар байв. Андройд хөгжүүлэгч нарын 1-р шатны уралдаан нь 2008 оны 1-р сарын 2-ноос 4 дүгээр сарын 14-нийг хүртэл зарлагдсан бөгөөд 50 шилдэг оролцогчийг 2008 оны 5 дугаар сарын 12-нд нийтэд зарлаж, шилдэг оролцогч бүрт 25000 америк долларын шагналыг цаашид Андройдыг хөгжүүлэх үйлсэд нь зориулж шагнажээ.
Харин Андройдыг хөгжүүлэх 2-р шатны уралдаан 2009 оны 5 дугаар сарын 27-нд зарлагдаж 2009 оны 11 дүгээр сарын 5 гэхэд 200 топ бүтээлийг зарласан бөгөөд 11 дүгээр сарын 25-нд шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулав.
Андройдийн зах зээл
2008 оны 10 дугаар сарын 22-нд Андройд утас анх зах зээлд гарснаас хойш 2009 оны эхний хагасын байдлаар зах зээлд дээр гарсан ухаалаг-утасны 2,8%-ийг Андройд утас эзэлж байсан бөгөөд 3-р хагас гэхэд зах зээл дээр эзэлж байгаа хувь нь 3,5%-иар нэмэгдсэн байна.
Gartner Inc-ийн таамаглаж байгаагаар 2012 он гэхэд Андройд нь 2 дохь нэрд гарсан ухаалаг-утасны платформ болох юм байна. Blackberry 2-оос 5 дугаар байранд, iPhone 3 дугаар байранд, Microsoft Windows Mobile 4-рт орох магадлалтай гэжээ.
Харин Тайваний Ухаалаг зах зээл- Консалтинг Институтын үзэж байгаагаар 2013 он гэхэд 31.8 сая Андройд утас, 126 сая Андройд зөөврийн бүтээгдэхүүнүүд зарагдах юм байна.

Одоо та бүхний анхаарлыг Монголд Андройдыг хэрхэн хөгжүүлж байгаа талаар анхаарлаа хандуулахыг хүсье.
Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбооны технологийн салбарын 88 жилийн ойг угтан “Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт” сэдэвт уралдааныг оюутан, залуучууд болон програм хөгжүүлэгчдийн дунд 2009 оны 6-р сарын 8-ны өдрөөс 7-р сарын 20-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай зарласан бөгөөд уралдаанд нийт 8 багийн 13 бүтээл ирүүлсэн юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг танилцуулъя:
№ Багийн нэр Багийн гишүүд application-ны нэр Platform
1. Togtokhbayar&Ulsbold Тогтохбаяр, Улсболд Blog reader iPhone OS
2. Mobicom Г.Батбэх, Т.Батбилэг Aялалын хөтөч android OS
3. Mobicom Г.Батбэх, Т.Батбилэг Алтан тарвага android OS
4. Mobicom Г.Батбэх, Т.Батбилэг Шатар android OS
5. MTC Б.Доржнамжирмаа, Б.Батхүү Geo SMS android OS
6. Болор С.Батжаргал, С.Бадрал Болор толь iPhone OS
7. Болор С.Батжаргал, С.Бадрал Болор толь android OS
8. Лаборатори Б.Батжаргал, А.Тулга MonScript android OS
9. Online Content Ш.Жавхлан, Ч.Долгион Contact Book android OS
10. Тататунга Г.Дагвадорж, Б.Оюунжаргал UB List android OS
11. IT PARK Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан, Г.Мөнгөнцэцэг
Ч.Од-Эрдэнэ, Ө.Оюунханд Мумми android OS
12. IT PARK Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан, Г.Мөнгөнцэцэг
Ч.Од-Эрдэнэ, Ө.Оюунханд Зураг эвлүүлэгч iPhone OS
13. IT PARK Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан, Г.Мөнгөнцэцэг
Ч.Од-Эрдэнэ, Ө.Оюунханд Шагай хаях android OS
Дараах үзүүлэлтээр дээрх багуудын бүтээлд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгсөн.
№ Үзүүлэлт Дүгнэх аргачлал
1. Програмын бичиг баримт 0-20
2. Монгол орны онцлогийг харуулсан буюу монгол брэндийн бүтээгдэхүүн байх 0-10
3. Програмын шинэлэг санаа , шийдэл 0-20
4. Програмын ажиллагаа 0-35
5. Програмын хэрэглэгчийг татах чадвар 0-15
Нийт 100
Шүүгчдийн бүрэлдэхүүн:
Ажлын хэсгийн ахлагч
А.Эрдэнэбаатар ШУТИС, КТМС-ийн тэргүүлэх профессор
Нарийн бичгийн дарга
Б.Тамир МШХХТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
Гишүүд:
Б.Ууганбаяр “Интерактив” ХХК-ийн ерөнхий захирал
Б.Алтангэрэл “Монгол контент” ХХК-ийн ерөнхий захирал
Г.Муратбек МТҮП-ын Инкубаторын албаны ажилтан

Ямар бүтээл уралдаанд түрүүлсэн бэ?
“Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентийн хөгжүүлэхт” сэдэвт уралдаанд Лаборатори багийн “MonScript” нэртэй Монгол бичгээр SMS явуулдаг бүтээл түрүүлсэн бөгөөд тэд энэхүү бүтээлээ Google Android утсанд зориулан хийсэн юм. Энэ уралдаанд түрүүлсэн багийг МТҮП-аас Google Android утсаар шагнасан юм.
Мөн энэхүү уралдаанаас хойш Мэдээллийн технологий үндэсний парк Android Market дээр гар утасны програм байрлуулан амжилттай ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд судлаач Б.Батчулуун Android Application–д суурилан PoliceLight, LeafCompass програмуудыг бүтээж хөгжүүлэлтийг хийж байна.
PoliceLight програмын танилцуулга
Энэхүү програм нь цагдаагийн дуут дохио болон гэрэлтүүлгийг ахуйн нөхцөлд тоглоом зугаа маягаар хэрэглэхэд тохиромжтой ба тус програмыг татаж авсан хэрэглэгчдийн сэтгэл ханамж маш өндөр байна.
Програм нь Java хэл дээр бичигдсэн бөгөөд гэрэлтүүлэг, дуут дохионы олон сонголттой мөн нэмэлт боломжуудтай.
Тухайн програмыг 2009 оны 11 сарын 12-нд Android Market дээр үнэгүй байрлуулсан ба 2009 оны 11 сарын 14 өдрийн байдлаар 77670 удаа татагдсан байна.
LeafCompass програмын танилцуулга
Энэхүү програм нь ертөнцийн зүг чиг заагч програм ба зүг чигийг англи монголоор хэлдэг.
Зураглалын хувьд хэрэглэгчийн сонирхол татах үүднээс усан дээр навч байрлуулж, дээр нь зүү тавьсан ба энэ нь амьдралаас сэдэвлэсэн учраас сонирхол татахуйц болж чадсан.
Програм Java хэл дээр бичигдсэн ба байгалийн дуу чимээ сонсогдох бөгөөд сонирхолтой болгох үүднээс шавьж, амьтад нисэж байгаагаар бүтээсэн. Програмын дууг хаах, нээх болон нэмэлт сонголтуудтай.
Тухайн програмыг 2009 оны 11 сарын 12-нд Android Market дээр үнэгүй байрлуулсан ба 2009 оны 11 сарын 14 өрийн байдлаар 639 удаа татагдсан байна.

Андройд хөгжүүлэхийг сонирхогч нарт бяцхан зөвлөмж
Андройд дээр програм бичихийн тулд:
1. Жава хэл тодорхой хэмжээгээр мэддэг байх хэрэгтэй.
2. SDK-г нь суулгах хэрэгтэй. Эмулятор буюу дуурайгч нь их сайн ажилладаг (дуурайдаг).
3. Интернеттэй байх. Google-с гаргасан андройдын API баримтууд нь одоохондоо тааруухан учраас интернетээс ихэнх зүйлийг олж мэдэх болно.
Google-ийн нээлттэй эхийн Android үйлдийн системийн давуу талууд
1. Android үйлдлийн систем нь илүү нээлттэй эх кодтой.
2.Android үйлдлийн систем нь on-line программуудтай илүү нэгтгэгдсэн.
3.Android үйлдлийн систем нь илүү хурдан.
4.Android үйлдлийн систем ба G1 гар утас нь илүү найдвартай техник хангамжтай.
5.Android үйлдлийн систем нь flash-тай
6.Android үйлдлийн систем нь дурын гар утасны операторуудад нээлттэй.
7.Android үйлдлийн систем нь илүү олон файлын форматыг дэмждэг.
8.Android үйлдлийн системийг хакердах шаардлагагүй.
9.Android үйлдлийн систем нь бодит товчлууртай.
10.Android үйлдлийн системд шинээр ашиглах программ хангамжуудад ямар нэгэн хязгаар гэж үгүй.
11.Android үйлдлийн системтэй гар утаснууд нь хямд, үнэтэй гэх мэт олон хувилбартай

SDK-г Eclipse-тэй холбох
SDK – нь Software Development Kit гэсэн үгийн товчлол юм. SDK нь хэрэглэгчийн програмын дизайн болон кодыг тестчилэх, хөгжүүлэх бүх хэрэгслийг өөртөө багтаасан байдаг. SDK -г Eclipse дээр нэмэлтээр суулгах тухай танилцуулж байна. SDK -г нэмэхдээ Eclipse-3.4.2 хувилбар дээр авч үзлээ. Та Eclipse-3.4.2 хувилбарыг
www.eclipse.org гэсэн сайтаас өөрийн үйлдлийн системдээ тохируулан татаж аваарай. Жишээ болгон Windows XP үйлдлийн системд тохируулан Eclipse-3.4.2 хувилбарыг сонгож авч SDK -1.5 –ийг нэмэлтээр суулгасан. SDK -1.5 нэмэхийн өмнө та AVD (Android Virtual Device)-ийг үүсгэх хэрэгтэй. Энэ нь emulator буюу дуурайгчийн системийн дүр тохиргоонд хэрэглэгдэнэ. Үүсгэхдээ командын мөрнөөс үүсгэнэ. Startе->run->cmd->SDK-ийн tools-ийн замыг зааж өгнө. D:\android-sdk-windows-1.5-r2\tools командыг биелүүлнэ. Дараах зургийн дагуу гүйцэтгээрэй.
Зураг дээрх шиг үр дүн гарсан бол SDK-г нэмж өгнө. Нэмэхийн тулд програмаа ажиллуулаад дараах зааврын дагуу ажиллаарай.
1. Help->Software updates
2. Available software ->Add Site-ийг сонгоно.
3 Developers Tools -> Android DDMS болон Android Development
4. Install гэсэн товчыг даран Install-аа эхлүүлнэ.
5. Install хийгдсэний дараа Eclipse програмаа restart хийнэ.
Eclipse-ийг эхлүүлсэний дараа
1. Windows->Preference -> Android цонхыг сонгоно.
2. SDK Location дээр SDK-ийн байрлалыг зааж өгнө.

Android Project үүсгэх
1. File->New->Project харилцах цонхноос Android-ийг сонгож Android Project-ийг сонгоно.
2. Application болон Project-д нэг өгнө. Packageг нэрлэхдээ хооронд нь цэгээр тусгаарласан хоёр үгээр нэрлэнэ. Жнь com example Ингээд Finish
3. Package Explorer-ийг нээж java классыг нээнэ. Энд та өөрийн Java кодоо бичнэ
4. Android Project-ийг ажиллуулахдаа Project баруун click хийж Run->Run As

SDK нь хэд хэдэн хувилбартай бөгөөд та эдгээр хувилбаруудыг ашиглан өөрийн Java хөгжүүлэлтийн орчинд нэмж суулгагасанаар android апликэшнийг хөгжүүлэх боломжтой.
Дэмжих үйлдлийн системүүд
Windows xp(32 bit), Windows vista(32,64 bit)
Mac OSX 10.4.8 -аас хойшхи хувилбар
Дэмжих хөжгүүлэлтийн орчин
Eclipse IDE
Eclipse 3.4 ба 3.3 хувилбарууд
JDK 5 , эсвэл JDK 6
Android SDK хувилбарууд
Android API-ийн хувилбарууд нь системийн хувилбарын тухай мэдээлэлийн агуулсан тоон хувьсагчаар илэрхийлэгдэнэ. Энэ тоон мэдээллийг API түвшин гэж нэрлэнэ.
Android SDK1.1
Энэ хувилбар 2009 оны 2 сараас эхлээд хөгжүүлэгдэж байна. API түвшин нь Сэрүүлэг бүхий цаг, тооны машин, интернэт браузер, камер, хөгжүүлэгчийн хэрэгслүүдь харилцааны хэрэгсэль e-mail газрын зураг
мессэж, хөгжим, зураг, тохиргоо зэрэг үндсэн функүүдийг агуулсан байдаг.
Android SDK 1.5
2009 оны 5 сараас эхлэн хөгжүүлэгдэж байна. API-ийн түвшин нь агуулагдаж буй апликэшнүүд нь өмнөх хувилбартай адил боловч дараах онцлогууд нэмэгдсэн
Дэлгэцэн дээр ашиглах боломжтой хялбар гар.
Хэвтээ болон босоо чиглэлд зөв байрлалтай ажиллана.
Хэрэглэгчийн 3 дахь үеийн гар суулгах боломжийг дэмжинэ.
Өргөн хэрэглээний үгнүүд бүхий хэрэглэгчийн толь бичигтэй.
Үндсэн дэлгэц
Дэлгэцэн дээр аналог цаг, календар, хөгжим тоглуулагч, зургийн хэрэгсүүдийг оруулсан
Бусад хэрэгцээт фолдерүүд (мессэж, яриа гэх мэт)
Монголын залуучууд Андройдын зах зээл рүү хэрхэн түрэн орох вэ?
Дараахь сайтуудаас Андройдын гадаад зах зээлд хэрхэн орох болон зах зээлд оролцох эрхийг яаж авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
1.
http://developer.android.com/index.html
2.
http://www.android.com/market/
3.
http://groups.google.com/group/android-beginners?pli=1
4.
http://groups.google.com/group/android-developers/topics
5.
http://en.wikipedia.org/wiki/Android_%28operating_system%29
Хөгжүүлэгчид дээрх болон бусад холбогдох сайтуудтай сайн танилцаж, хэлэлцүүлэгт оролцон өөрийгөө хөгжүүлэх боломжтой бөгөөд JAVA програмчлалын хэлний суурьтай байхад л болно шүү ЗАЛУУЧУУД АА!


Friday, November 25, 2011

Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил

ЖАМУХЫН ӨЧИЛ
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын 
болжмор жиргэж эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганын 
толгой гашуудалтайяа бөхөлзөнө. Тэр газрын цээжийг аниртан 
чагнаваас монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай 
эмгэнэлт түүхийг өгүүлнэ. Олон аймгийн цуст тэмцэл 
талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжингийн ялалтаар 
төгсөж байсан тэр жил... Хаан Жамух нөхөддөө баригдаад
Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирэв. Богд эзэндээ халдсан 
боол иргэдийг Чингис хаан өвс ногоо хүрэнттэл цаазалж 
Жамухыг суллаад өгүүлрүүн.
     - Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан
анд минь. Эгнэгт нөхөрлөлөө бататгаж эгүүрд хамт түшилцэн шүтэлцэн
явтугай чи хэглээн өршөөлийг үзүүлэв. Гэвч нас сүүдэр ид дундаа төрсөн
биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух хариу өчсөн нь,:
    - Өндөр их хаан суудалдаа заларч, өрлөг есөн жанжны чинь тоо бүрэн 
байхад би илүүдэх бизээ анд минь. Чамд зай тавьж өгье.
   Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн саглагар мод шиг цэцэглэн 
ганхаж явсан юмсан. Үйлийн хонгор салхийг минь ямар 
тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат
эмийн үгэнд орж андгай тангарагаа няцсан цагаас хойш тавилан 
заяаны хувь зэрэгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ. Анд 
минь чи болгоогтун. Тэнгэрт хос наран мандвал газар ган болж гал шатна. 
Монголд хоёр хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон дайнд оролцон
чадал хүчиндээ эрдэж явснаа санахад чиний илдийн дор явж
би хэзээ ч чадахгүй. Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр 
соёрхтугай! Баатар Жамухын
сүүлчийн өчил гэрээсийг биелүүпж цус гаргалгүй үхүүлэгтүн! 
Анддаа бэлэглэсэн алтан бүсийг минь бүслүүлж... аргамаг 
сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж, агсах зэвсэг хуяг 
дуулгы нь асаан хүлэг баатрын ёсоор оршуулагтун! 
Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдгийг 
эр хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч ч болдгийг түмэн 
үе санатугай! Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон
буурал суусан, армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганав.
        Хаадын зарлиг ёсоор болж, мөнх тэнгэрийн таашаалд нийцэв.

Saturday, November 12, 2011

Дурласан хүндээ уншиж өгөөрэй. түүнд л лав таалагдана

Ангийн охин чамд дурлаад
Алгын чинээхэн
Алаг зүрх минь
Аяндаа чамруу тэмүүлдэг болов
Үе тэнгийн найз чамайг
Үүрийн шөнөөр зүүдэлдэг болов
Үүрд чамайгаа хайрлана гэдгээ
Үнэндээ найз нь сая ойлгов.

Monday, October 31, 2011

105-сургуулийн Нарандэлгэр багштай 10г ангийн Rhyme

Ангийн дарга Пүрэвсүрэн
Аягүй номхон Пүрэв
Алдарт сагсчин Эрдэнэхулан
Аугаа математикч Намид 
Шилжиж ирсэн Лхагважав
Шохоорхон хардаг Баяржаргал
Томоожиж байгаа Билгүүн 
Тормолзон харах Мягмаржав
Үргэлж инээх Жаргалсайхан
Үнэнч найз Цэндмаа
Зөрүүд нэртэй Хишигбаяр
Зөөлөн дуутай Пагамдулам
Найрсаг харьцаатай Хишигжаргал
Нас нь бага Түвшинтөгс
Сайхан сэтгэлтэ Гандолгор 
Салж явдаггүй Нямсүрэн
Идвэх байтай Отгонтулга
Илүү үггүй Хүслэн
Дуугүй суух Нарантөгс
Дулаахан харцтай Мөнхжаргал
Итгэл даасан Батсуурь
Инээмсэглэн харах Отгонзаяа
Онц суралгатан Анужин
Онцгойлж харах Төрмөнх
Дүрсгүй хөвгүүн Мөнх-эрдэнэ
Дүнсийн суух Дарь-сүрэн
Томоотой хөвгүүн Балжинням
Гардаж бичсэн Сүхбат